Дундговь аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явуулж байна
Дундговь аймагт ОБЕГ-ын даргын тушаалаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна. Энэ нь тус аймагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг үнэлэх зорилготой.
Мөн зөрчил дутагдал байвал арилгуулж, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилна. Бэлэн байдлын үзлэг энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх юм. Энэ үеэр гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, харилцаа холбоо зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын байдлыг шалгаж үнэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20