Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын холбогдох заалт, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хуралдааны зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн ЗХЖШ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны тогтоолыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Ертөнц, Нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга дэд хурандаа Ж.Алтанхуяг нарт ахлах офицерын ХУРАНДАА цол олголоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь нэр хүндтэй, дэлхийд данстай ахлах офицерын дээд цол юм. Өнөөдөр дэлхийн бүх улсын Зэвсэгт хүчинд хурандаа цол байдаг. Мөн хурандаа цол бол албан тушаалын илэрхийлэл бөгөөд хурандаа цолтныг хараад энэ албан тушаалтан нь төрийн цэргийн байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллаж байгаа гэдгийг мэдэрдэг. Цэргийнхний хувьд цол дагаж хариуцлага улам бүр нэмэгддэг. Та бүхнээс ажил албандаа улам бүр хариуцлагатай, өндөр ёс зүйтэй байж, цэргийн даргын манлайллыг бүх шатанд хэрэгжүүлэхийг зөвлөе. Хурандаа цолоо хүндэтгэж, хайрлаж яваарай” гэж онцоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20