БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-09-21
Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудыг үнэ төлбөргүйгээр хараа зүйн оношилгоонд хамруулах, шаардлагатай тохиолдолд харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэж гардуулах “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал, тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 2022 онд 3000 гаруй ахмадуудад үйлчилгээ үзүүлж, харааны болон нарны хамгаалалтын шил олгосон юм.

Тэгвэл энэ жил “Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн ажиллагаа хүрээгээ тэлж, Улаанбаатар хот болон Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулагдсан бөгөөд хараа зүйн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээний хүрээнд 200 гаруй ахмадын захиалсан харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэн, Монгол Улсад авчрах тээврийн зардлыг нь Монгол цэргийн нэгдсэн холбооноос хариуцан Солонгосын талаас хүлээн авч, олон улсын ахмадын баяраар ахмадууддаа гардуулахад бэлэн болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.