Бэлэн байдлын үзлэг өнөө өглөө 06:00 цагт Зарлан мэдээллийн дохиогоор ажилласнаар эхэлсэн.
Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэд болзошгүй гамшгийн эрсдэлт аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүссэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий гурван мэргэжлийн ангийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа юм.
Бэлэн байдлын үзлэгээр “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлэн дүгнэж заавар зөвлөмж өгөх юм.
Мөн томилгоот бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20