Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа
Онцгой байдлын байгууллагын баг тамирчид “Монгол цэрэг-2023” буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо. Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит энэхүү тэмцээнд карабины опин ангилалд нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч О.Ангараг, Дорноговь аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэслэгч Э.Бадамдорж, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн Дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Нямсүрэн нар хүрэл медаль хүртлээ.
Мөн карабины халз буудлагын төрөлд Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат мөн хүрэл медалийн болзол хангасан юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдаа өнөөдөр /2023.09.11/ хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20