“ЦАХИМ АЙМАГ” бодлогын ЗӨВЛӨМЖ төв аймгийн ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД хүрлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-11
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг Төв аймагт хэрэгжүүлж байна.
 
Дээрх ажлын хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийн багц хуулийг танилцууллаа.
 
Мөн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн бол Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ууганбаатар тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээлэв.
 
Төв аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажилладаг. Эдгээр цэгүүд нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн цагаас өнөөдрийг хүртэл төрийн 3476 үйлчилгээг хүргэсэн бол зөвлөн туслах үйлчилгээг 455 иргэнд хүргэсэн байна.
 
Мөн аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн е-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.62.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.