Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-09
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд үүссэн гэмтэл, саатлыг арилгаж, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ.

Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн ба бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн үерийн бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбох ажлын хүрээнд шинээр суурьших айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.