Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, энэ онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан томоохон ажлаас дурдвал Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурал болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах нийт 8 аймгийн “Сайн дурын бүлэг”-ийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэх ажлуудыг тус тус хамтран зохион байгуулсан.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймаг, 2 дүүргийн 2,800 зорилтот бүлгийн малчин өрхөд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран нийт хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн байна. Бүх цаг үед хамтдаа ард түмнээ аюул гамшгаас авран хамгаалах чиглэлээр хамтран ажилладагт талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.
Мөн уулзалтын үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах сургалт, дадлага, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20