УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Нөхцөл боломж хичнээн муу байлаа ч ганцаараа эрсдэл бүхий газраар явахаас татгалзаж сурах хэрэгтэй
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Мянган цэцэгсийн чуулган” уулзалтад оролцлоо. Би эмэгтэй хүний хувьд, эмэгтэй улс төрчийн хувьд энэхүү арга хэмжээнд оролцох урилгыг талархан хүлээн авч тэдэнтэй ярилцахыг үүрэг, хүндэтгэл гэж бодож байна.
Ямар ч хэцүү, яаралтай, чухал нөхцөл үүссэн эрдэлгүй байх гэдэг нөхцлийг эн тэргүүнд тооцож сурах. Ялангуяа орой үдэш, ганцаараа эсвэл нэг хоёроороо явах шаардлага тулгарвал үл таних хүмүүстэй харилцах, бүртгэлгүй, албан бус таксинд суух зэргээс татгалзаж хэвших хэрэгтэй. Охидын эсрэг хүчирхийлэл үйлдэх сэдэлтэй хүмүүс их төлөв сэтгэцийн хувьд гаж өөрчлөлтэй байдаг учир тэдэнтэй хэвийн хүмүүстэй харьцдаг шиг байх ёсгүй. Нөхцөл боломж хичнээн муу байлаа ч ганц нэгээрээ эрсдэл бүхий газраар явахаас татгалзаж сурах хэрэгтэйг, харамсалтай хэргүүд хамгийн ойр байгаа хүмүүсийн дундаас үйлдэгдсээр байгаа тоо баримт байгаа тул охидуудаа цаг ямагт анхаарал болгоомжтой байхыг дахин дахин санууллаа. Мөн үе тэнгийнхний дунд охидуудыг дээрэлхэх, хэл амаар доромжлох, гутаах явдал өнөөдөр ч байгаа гэдгийг сонсоод үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлж бяцхан түүхийг ч хамтдаа хуваалцлаа.
Хүүхэд насандаа очсон мэт сайхан мэдрэмжийг 1000 охидын чуулганаас авлаа Танд тулгарч байгаа асуудлыг танаас өөр илүү сайн мэдэх хүн байхгүй гэдэг. Тийм болохоор өнөөдөр Төрийн ордонд цугласан өсвөр насны охидын төлөөлөл болсон 1000 охидын тулгамдаж буй асуудлыг сонсож цаашид ажил хэрэг болгохыг илүү чухалчилж анхаарч байна.
Цэцэг шиг дэлгэрч, тэнгэр шиг уужим яваарай охид минь гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.18.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20