Голомт банк “SIBOS 2023”-д салбарын манлайлагч нартай туршлага солилцон гадаад харилцаагаа өргөжүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-13

Канад улсын Торонто хотноо SWIFT /Society for Worldwide Interbank Financial Telecommunication/-ээс 9-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулсан SIBOS банк, санхүүгийн байгууллагын нэгдсэн чуулга уулзалтад Голомт банк амжилттай оролцлоо. Дэлхийн 9,000 гаруй төлөөлөгчдийг нэг дор нэгтгэн 550 илтгэгчийг урьж оролцуулсан тус арга хэмжээнд Голомт банкны төлөөлөл гадаад төлбөр тооцоо, зээл санхүүжилтийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх ирээдүйн чиг хандлага, технологийн боломж зэргийг салбарын манлайлагчидтай хэлэлцэн туршлага солилцсон юм.

Тус арга хэмжээний үеэр Голомт банк олон жилийн хамтын ажиллагаатай байгаа гадаадын түнш, олон улсын банкнууд болон санхүүгийн шинэ байгууллагуудтай олон улсын гуйвуулга, импорт, экспортын санхүүжилт, валют арилжаа зэрэг олон талт бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлцлүүдийг амжилттай хийсэн бөгөөд шинэ технологи, үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, шинэ зах зээлд тэлэх талаарх санал бодлоо нээлттэй хуваалцлаа.

Голомт банк 40 гаруй улсын 300 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд нийт 57 корреспондент дансаар дамжуулан 15 валютаар олон улсын гуйвуулга, валют арилжаа, худалдааны санхүүжилт, кастодиан банкны үйлчилгээг SWIFT сүлжээг ашиглан харилцагчдадаа үзүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.