ДАЛАНЗАДГАД СУМЫН ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-14
 
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны "Нутгийн Хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын төвийн хэсэгт үерийн далан суваг барих ажлыг хийж байна.
Даланзадгадын үерийн далан суваг байгуулах нийт 22.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг хоёр үе шаттайгаар 2023 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.7 км урттай далан суваг баригдана. 2023 оны 10-р сарын 12 өдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 50 хувьтай байна.
Үерийн далан суваг байгуулснаар Даланзадгад сумын Баруун сайханы 1-р баг, Хан-Уулын 2-р баг, Их-Уулын 6-р багийн иргэд, оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийг үерт өртөхөөс хамгаалж, байгалийн гамшигт өртөх эрсдэлийг бууруулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.