ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД "ANDONG MASK DANCE" ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ.
БНСУ-ын Андунг хотноо 2023 оны 10 сарын 2-9-ний өдрүүдэд "ANDONG MASK DANCE" олон улсын бүжгийн наадам болж байна. Энэхүү наадамд Ази, Европ тивийн олон орны авьяаслаг уран бүтээлчид чуулж, авьяас чадвараа сорьжээ.
Манай улсаас Өмнөговь аймгийн ХЖТ, "Гоолингоо" клубын бүжигчдийн хамтарсан баг амжилттай оролцож, МУГЖ, урлаг судлалын ухааны доктор Д. Бэхбат агсаны сэргээсэн "Байшинтын цам" бүжгээр "SPECIAL" тусгай шагнал, гоцлол бүжгийн төрөлд "Гоолингоо" клубын багш, бүжигчин Р. Ариунтунгалаг өөрийн дэглэсэн, ХЖТ-ын уран сайхны удирдаач Л. Хишигбаярын хөгжим "Бөөгийн багт бүжиг"-ээр уг наадмын хүрэл медаль, Өмнөговь аймгийн ХЖТ-ын гоцлол бүжигчин Болор-Эрдэнэ гоцлол бүжгийн төрлөөр тусгай байрын шагнал хүртсэн бахдам сайхан амжилт гаргажээ.
МОНГОЛ УЛСЫНХАА нэрийг олон улсад гаргасан уран бүтээлчиддээ баяр хүргэж, амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20