Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Хангарди-2023” спорт наадам 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн спорт наадмыг НИТХ, Баянзүрх дүүргийн ИТХ хамтран зохион байгуулсан бөгөөд орон нутгаас Төвийн болон Баруун бүсийн баг тамирчид ирж оролцон Сагсан бөмбөг, Волейбол, Буухиа гэсэн 3 төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид тэмцээний -Волейболын төрөлд ИТХ-ын төлөөлөгч Э.Ганбат ахлагчтай баг 1 дүгээр байр, ИТХ-ын төлөөлөгч Л.Отгонцэцэг ахлагчтай эмэгтэй баг 3 дугаар байр, Буухиа төрөлд ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхтүвшин ахлагчтай баг 4 дүгээр байр, Сагсан бөмбөгийн төрөлд ИТХ-ын төлөөлөгч Г.Даваацэцэг ахлагчтай эмэгтэй баг 4 дүгээр байр, ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн ахлагчтай эрэгтэй баг 2 дугаар байранд тус тус шалгарч багийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид "Хангарди 2023" спорт наадмын тэргүүн байранд шалгарч цомын эзэн боллоо. Мөн Волейболын төрөлд эрэгтэй шилдэг тоглогчоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн тодорсон юм. Тэмцээнд оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.
-
2024-11-20