Сүхбаатар дүүргийн 11-р хороо "НҮБ-ын хүүхдийн сангийн гудамж"-тай боллоо.
Сүхбаатар дүүргийн 11-р хороо "НҮБ-ын хүүхдийн сангийн гудамж"-тай боллоо. Хангай хотхоны орчим хүүхдийн нэрэмжит гудамжтай болох үйл ажиллагааны эхлэл суурийг тавих ёслолын арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, төслийн зохицуулагч Цогтбаатар, Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Хурлын дарга Б.Энхболд , СБДИХТөлөөлөгч,11 Хорооны Засаг дарга Х.Батжаргал, МУ-ын Их хурлын гишүүн Баярсайхан, Ж.Чинбүрэн, 16 сургуулийн 11б ангийн сурагч Цогзолмаа нар оролцож үг хэллээ. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ НҮБ-ын Хүүхдийн Сангийн гудамж, Хүүхдэд ЭЭЛТЭЙ гудамж байх болно. Монголын хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил үйлсийг үнэлж НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамж нэршүүлсэн НИТХ, НЗДТГ, СДИТХ, СБД-ЗДТГ гүн талархлаа илэрхийлье. НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэд, оршин суугчид, сургуулийн сурагчид оролцлоо.Энэхүү гудамжийг тохижуулахад иргэдийн оролцоо хамтын ажиллагаа ойлголцол чухал гэдгийг хэлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.238.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20