Цэрэг дайчид хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-18

   Өнгөрсөн жилийн хоёрдугаар ээлжийн цэрэгт татагдаж алба хаасан Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн хугацаат цэргийн албан хаагчид халагдаж ирлээ. Эр цэргийн албанаас халагдаж ирсэн эдгээр цэргүүдийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч, цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэлээ. Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсээс ажлын байрны зар мэдээллийг хүргэлээ. “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орноо батлан хамгаалах тангарагтаа үнэнч байж, цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа эрхэм дайчдадаа баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.