Хүүхдийн найрал дууны уралдаанд 18 дугаар сургуулийн баг шилдгээр шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарвын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXIX уралдаан ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.Тус уралдаанд Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 13 сургуулийн 750 гаруй сурагч оролцон авьяас, ур чадвараараа өрсөлдлөө.
Тэргүүн байрт 18 дугаар сургууль
Дэд байрт Канад сургууль
Гутгаар байрт “Шинэ Монгол Харумафүжи” сургууль
Тусгай байрт 32, 115 дугаар сургууль
Шилдэг удирдаач багшаар Канад сургуулийн багш Б.Мөнхзаяа тус тус шалгарлаа.
Уралдаанд оролцсон багш, сурагч, баг хамт олонд талархал илэрхийлж, дараагийн шатны уралдаанд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.186.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20