Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо хуралдлаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-18
   Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 6 дугаар хуралдаан Иргэний танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.2023 онд дүүрэгт хэрэгжиж буй Улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, мэдээлэлтэй танилцах
2.2024 онд Улс, нийслэлийн төсөвт суулгаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ямар ажлууд байгаа талаарх сонсох ажиллагаа
3.Нийслэлийн Аудитын байгууллагаас дүүргийн 2022 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр зөрчилтэй /хязгаарлалттай/ дүгнэгдсэн дүүргийн ОНӨААТҮГ-ын удирдлагуудад арга хэмжээ авах талаар, ИТХ-аас болон ажлын хороодоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, авсан арга хэмжээний биелэлт
4.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсох асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргалаа.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.