Налайх дүүрэг СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ тухай хуулийг танилцуулах сургалт зохион байгуулжээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
Дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/540 дүгээр тушаалаар баталсан хяналтын хуудасны талаар мэдээлэл олгох зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 167 аж ахуйн нэгж хамрагдаж, шинээр батлагдсан хууль тогтоомжтой холбоотой тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.