Цэргийн албаа хаангаа "Ойжуулагч" мэргэжил эзэмшиж, гэрчилгээгээ өвөртлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ойжуулагч" мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр цэрэг оюутнууд амжилттай суралцаж төгслөө. Уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 7000 гаруй ойн мэргэжилтэн хэрэгцээтэй гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг.
БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Алтангадас одонт Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчид Байлдааны тугтаа хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр албаа үлгэр жишээ хааж, цэц мэргэн байж, цэрэгжлийн спорт уралдаан тэмцээнд тэргүүлж, дайчин нөхдөө манлайлсан 30 гаруй хугацаат цэргийн алба хаагч “Онц буудагч”, “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” тэмдгээр энгэрээ мялаалгав. Хүндэтгэлийн арга хэмжээнд хамтран ажиллагч зарим байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирсэн бөгөөд ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехник коллежийн захирал Н.Пүрэвсайхан цэргийн албаа хаангаа мэргэжил эзэмшсэн хугацаат цэргүүдэд боловсролын гэрчилгээг ёслол төгөлдөр гардуулж өглөө.
”Ойжуулагч”, “Тракторын механикч” мэргэжлээр 40 гаруй хугацаат цэргийн алба хаагч суралцсан ба бэлтгэлээр халагдах хүндэтгэлийн үеэр гэрчилгээгээ гардан авсан нь баяр дээр баяр нэмэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.184.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20