Дундговь аймгийн Загийн усны хоолойд 3000 ширхэг заг тарив
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги хамтран тус аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд 3000 ширхэг заг мод тарилаа.Заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор 2022 онд 150 ширхэг заг тарьж байсан бол энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн 7 500 000 төгрөгийн хөрөнгөөр 3 га талбайд ийнхүү 3000 ширхэг заг суулгажээ.
Заг мод нь илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг, говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Заг модыг олноор тарьж, ургуулснаар говийн элсний нүүдлийг зогсоож цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20