Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ
Үйл явдал
/
2023-10-16

“Шүүтбокс”-ын холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны түрүүч Г.Галцогт, сонсогч Э.Дамчой нар тус бүр жиндээ тэргүүлж, алтан медаль хүртлээ.

Улаанбаатар хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан тус тэмцээнд  32 байгууллагын 450 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.