Монголын Улаан загалмай нийгэмлэг, ӨМӨЗО-ны Улаан загалмайн байгууллагатай хамтран 2019 оноос хойш анхны тусламжийн сургагч багш бэлтгэж буй. Энэхүү сургалтад Онцгой байдлын байгууллагын дөрвөн алба хаагч хамрагдаж байна. Сургалт Жинин хотод энэ сарын 21-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Сургалтын хөтөлбөрт анхны тусламжийн удирдамж, амилуулах суурь тусламжийн онол, гэмтлээс авран туслах зэрэг сэдэв багтжээ. Алба хаагчид дээрх болон бусад сэдвийн хүрээнд онол, дадлагын мэдлэг, ур чадвар эзэмшиж сургагч багш болох юм.
Онцгой байдлын алба хаагчид анхны тусламжийн сургагч багш болсноор, гамшиг ослын үед ард иргэдийг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэгийг дээшлүүлэх, хүн бүр “аврагч” байх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20