Батлан хамгаалах яам, Япон улсын Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед Цэргийн төв эмнэлгийн оролцоо” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагаас заавар зөвлөмж авах, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж нар оролцож, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.
Цэргийн төв эмнэлгийн газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах чадавхыг дээшлүүлэх зорилготой тус команд штабын сургууль нь 2024 онд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа аж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20