Ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна
Үйл явдал
/
2023-10-28

Ховд аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.

Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 24 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 17 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 150 орчим  удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

“Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга тохиолдсон гамшгийн үеийн орон нутгийн хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, цасан болон шороон шуурга гэсэн цагийн байдлын хүрээнд ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож байна.

Баруун бүсийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 174  удаа болсон бөгөөд үүний 17 нь Ховд аймагт бүртгэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.12.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.