Дэлхийн улс, орнуудад өнгөрөгч аравдугаар сард томоохон байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд бүртгэгдэж, ихээхэн хэмжээний хохирол учирсан байна.
Тухайлбал, Дани улсад сүүлийн 100 жилд тохиолдоогүй үерийн аюул болж, АНУ-ын Лузиана мужид хур тундасны чийгшлээс үүдэн өтгөн манан буусны улмаас хурдны зам дээр 150 гаруй автомашин мөргөлдсөн осол гарч, долоон хүн амь насаа алджээ.
Мөн Мексик улсын Акопулко хотыг дайран өнгөрсөн далайн хар салхины хор уршигт 32 хүн амь насаа алдсан байна. Салхины хурд 270 км/цагийн хурдтай байжээ.
Отис, Бабет болон Киаран далайн хар салхины улмаас Герман, Шотланд, Ирланд болон Их британи зэрэг улс орнуудад их хэмжээний аадар бороо орж, олон арван нислэг, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа цуцлагдсан байна. Түүнчлэн олон мянган айл өрх, аж ахуй нэгж байгууллага тог цахилгааны хомсдолд орж, хурдны зам, гүүр болон дэд бүтцийн барилгууд гэмтэж, эвдэрч, далайн усны түвшин 10 см-ээр нэмэгджээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/
Орчуулсан Б.Гэрэлзаяа
-
2024-11-20