Өвөрхангай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Үйл явдал
/
2023-11-02

Өвөрхангай аймаг нь гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр “бага” эрсдэлтэй дүгнэгдсэн ч малын тоо их, бэлчээрийн даац хэтэрсэн  байна.

Тиймээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор  УОК-ын  Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй танилцан, цаашид анхаарах асуудлуудад зөвлөгөө өглөө.

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ нь зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийгддэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.