Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.08.07/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ тус тус танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
- Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Япон, ОХУ, Израил, Казахстан Улсын архитектор, хот төлөвлөгч, эрдэмтэн судлаачид, Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг оролцуулсан олон улсын чуулганыг зохион байгуулж, туршлага солилцов.
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, Ногоон нуур-1008 айлын орон сууцны төслийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Усан паркийн нэгж талбарын 1780610404 дугаар бүхий 29,091 м.кв газарт хэрэгжүүлж буй “Эм энд Жи констракшн” ХХК-ийн орон сууцны зориулалттай барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, албан бичиг хүргүүлэв.
- Барилга хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км урттай төмөр замыг байнгын ашиглалтад оруулах улсын комисст ажиллаж 14 цамхагт байгууламж, холбоо дохиоллын цахилгаан хангамж, дизель генераторуудын угсралтын ажлын чанар байдалд үзлэг хийж, техник ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой хийгдэх 12 үүрэг даалгаварыг өгч ажиллалаа.
- Хот байгуулалт, хөгжлийн газраас яаманд ирүүлсэн үерийн хамгаалалтын бүсэд орсон 170 барилгын судалгааны дагуу тус барилгуудад улсын байцаагчийн дүгнэлт гаргасан эсэх судалгааг 23910 улсын байцаагчдын шийдвэрийн дугаар олголтоос шүүлээ.
- Хотын стандарт, хяналтын газартай хамтран үерийн усанд авсан 307 барилгын судалгааг гарган холбогдох арга хэмжээг авч ажиллав.
- Төслүүд төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа явж байгааг, мөн анхаарах шаардлагатай асуудлуудын хүрээнд төслийн удирдагч нар мэдээлэл өглөө.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд Дэд сайд Э.Золбоо дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
- Төслийн нэгжүүд ажлуудаа эрэмблэж, цаг хугацаа алдахгүйгээр асуудлуудаа дор бүр нь шийдвэрлүүлж ажиллах;
- “Эко Яармаг” болон “Солонго 1,2” хорооллын гэрээний асуудалд онцгой анхаарч, төсөл гүйцэтгэх хугацаа, ажлуудыг нарийвчлан тогтож, үнийн өсөлтөөс шалтгаалж, гэрээний санхүүжилт өөрчлөгдөхгүй байхаар тогтвортой гэрээ байгуулах;
- Барилгын доторх агаарын чанарын журмыг мөрдүүлж, цэцэрлэг сургуулиудын будгийн ажлыг шалгах;
- Замын үүд болон Алтанбулагийн боомт дээр байгуулж буй барилгын материалын лабораторт ажиллах боловсон хүчний асуудлыг анхаарч шийдэх;
- “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн хүрээнд тус хороололд Улсын цэцэрлэг, сургууль бариулах асуудлыг Хятадын талд тавьж, шийдүүлэх.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20