ТОСК: Орон сууцны бодлого, санхүүжилтийг сайжруулах зөвлөмжийг танилцууллаа
Барилга, хот байгуулалтын яам Төрийн орон сууцны бодлого боловсруулж, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хүрээнд БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн яам, тус улсын Газар, орон сууцны корпораци, Экспорт, импортын банк зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “KSP-мэдлэг хуваалцах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах уулзалт хэлэлцээрүүдийг явуулж, өнөөдөр /2023.08.25/-ны өдөр хаалтын хуралдаанаа зохион байгууллаа.
Хуралдаанаар “Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах” чиглэлээр БНСУ-ын төслийн багийн гаргасан зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцлоо.
Төрийн орон сууцны бодлого, санхүүжилтийн тогтолцоо, түрээсийн орон сууцны нөхцөл байдал, эрэлт болон нийлүүлэлт зэрэг олон чиглэлээр явуулсан судалгааны үр дүнд суурилж, боловсруулсан тус зөвлөмжид нэн шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтууд, бага болон дунд орлоготой иргэдийн орлогын чадамжид нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх асуудлууд тусгагджээ.
Тухайлбал:
- Газар чөлөөлөх болон газрын төлбөрийн асуудлыг хуулиар зохицуулах,
- Түрээсийн орон сууцны нэгдсэн төлөвлөгөө батлуулах,
- Төсөл хэрэгжүүлэгч ТОСК, НОСК-ийн статусыг сайжруулж бэхжүүлэх, тус байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулах,
- Түрээсийн орон сууцны төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс татварын болон бусад бодлогоор дэмжих,
- Төрийн орон сууцны сан байгуулж, тус сан арилжааны банкны зээлийн хүүгийн 4/1 тэй тэнцэх хэмжээний хямд хүүтэй зээл олгох,
- Бонд гаргаж, барилгын салбарын аж ахуй нэгжүүдэд арилжаалах замаар Төрийн орон сууцны санд хөрөнгө татах,
- Түрээсийн орон сууцны нэг төрлөө 4-5 төрөл болгож өргөжүүлэх,
- Түрээслэх хугацааг уртасгаж, төлбөрийн өөр өөр төрөл бий болгох зэрэг бодлогын зөвлөмжүүдийг танилцуулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20