ТОСК: “Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн хооронд орлогод нийцсэн “Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг өнөөдөр /2023-08-28/ байгууллаа. Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурав.
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20