ТОСК: “Байгууллагын нийт ажилчдын хэрэглээнд компьютерийн дэлгэц дагалдах хэрэгсэл худалдан авна
Үйл явдал
/
2023-09-14
  Огноо : 2023.09.14

 

 

Тендер шалгаруулалтын нэр: Байгууллагын нийт ажилчдын хэрэглээнд компьютерийн процессор /энгийн болон тусгай хэрэглээнд/, компьютерийн дэлгэц дагалдах хэрэгслийн хамт.
Тендер шалгаруулалтын дугаар: ТОСКТӨХХК/202303230

 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Байгууллагын нийт ажилчдын хэрэглээнд компьютерийн процессор /энгийн болон тусгай хэрэглээнд/, компьютерийн дэлгэц дагалдах хэрэгслийн хамт” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй.

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 653,500 /зургаан зуун тавин гурван мянга таван зуун/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:30 цаг зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй.

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53/3, ТОСК ТӨХХК-ийн байр.

Утас: 70113155

Цахим шуудан: info@tosk.gov.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.