Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль экологийн хорооны 2023 оны нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороодоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөд иргэдээс ирүүлсэн газар эзэмших, өмчлөх, ашиглах, орц гарц, хашаа хайсны зөрчил болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх, зөвлөгөө өгөх зорилгоор дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Сарантуяа, Г.Даваацэцэг, Ц.Цогт-Од, Ш.Батдорж, Ц.Баттөмөр, Р.Чогжмаа, Э.Чинзориг нар дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 12, 22-ны өдрүүдэд 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороодод ажиллалаа.
Энэ үеэр нийт 160 иргэний санал, хүсэлтэд хариу өгч ажилласан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20