БХЯ/: БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ХОРООДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр үерийн гамшигт өртөөд буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.
Уг хорооны зарим айл өрх байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж, эд хөрөнгийн асар их хохирол амсаад байгаа юм.
Тэрбээр эдгээр айл өрхийн зарим иргэдтэй биечлэн уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, Онцгой байдлын ажилтнууд, мэргэжлийн анги, салбар, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэж байгаа үүрэг, онцлогтой танилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үерийн гамшгаас арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, аюулгүй байдлыг чанд сахиж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг анхааруулав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20