БХЯ/: ЗХЖШ-ЫН ДАРГА "ОЮУТАН ЦЭРЭГ" СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, БСТГ-ын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Н.Цэцэнхүү, Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий нар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж буй "Оюутан цэрэг" сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Ингэхдээ сургалтын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, цагийн хуваарь, цэргийн бэлтгэлжилт, хичээл сургууль, ар тал ахуй хангалт, цэргийн байр, галт тогоотой танилцаж, түрүүч, байлдагч нартай уулзалт зохион байгуулсан юм.
“Оюутан цэрэг-2023” сургалт амжилттай явагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жил их, дээд сургууль, МСҮТ-ийн суралцагч нарын эрэлт хэрэгцээнээс хамааран 1500 оюутан цэрэг болгон нэмэгдүүлсэн бөгөөд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон бусад хэд хэдэн аймгуудад байрлах Зэвсэгт хүчний ангийн материаллаг баазийг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр цэргийн мэргэжил олгох сургалтууд явагдаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20