БХЯ/: ШИЛДЭГ ОФИЦЕР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЭЦСИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Шилдэг офицер шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага тус бүрээс 5 эрэгтэй, 3 эмэгтэй шилдэг залуу офицер тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 24-ний өдөр ДХИС-ийн материаллаг баазыг түшиглэн Цэргийн дүрмийн болон Гадаад хэлний мэдлэг, Сэтгэл зүйн оюун ухаан, Эсээ бичлэг, Шилдэг илтгэгч шалгаруулах уралдаанд оролцсон.
Тэмцээний хоёр дахь залуу офицерууд маань Хужирбулан дахь Сургалтын төвд Хамгаалалтын буудлагын төрөлд өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээнд оролцож буй 80 офицер өнөөдөр (8 дугаар сарын 26) Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээн болон багийн тэмцээнд оролцож, өрсөлдсөнөөр шилдэг эрэгтэй, эмэгтэй офицер тодрох болно.
Өнөөдөр үргэлжлэх тэмцээний нээлтийн ёслолд ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, шүүгчид, тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах тэмцээнд цэргийн хэргийн мэдлэг, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр, цэц мэргэн, оюун ухаанаа сорин өрсөлдөж буй шилдэг тамирчдад баяр хүргэж амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20