БХЯ/: Б.Баярмагнай: ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН УГТСАН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-31
Ирэх 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулна.
Уг чуулганыг угтаж Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд үндсэн 3 чиглэлээр 43 ажил төлөвлөж, хэрэгжилтийг нь үндсэндээ хангаад байна.
Өнөөдөр (8 дугаар сарын 31) Батлан хамгаалахын дэд сайд, Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба хүндэт зочноор оролцож, Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах хөтөлбөрийн талаар санал солилцов.
Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах хөтөлбөрийн төслийг танилцуулж, уулзалтад оролцогчид нэгдсэн ойлголтод хүрлээ.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах, уг чуулганыг угтсан ажлыг улам бүр эрчимжүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.