БХЯ/: Г.Сайханбаяр Элчин сайд Шень Миньжуанийг хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-13
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон хатагтай Шень Миньжуанийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хатагтай Шень Миньжуаньд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь эртний уламжлалт найрсаг, сайн хөршийн харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч хурдацтай хөгжиж, тэр дундаа хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд үр дүнтэй хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд, цаашдын батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Элчин сайд хатагтай Шень Миньжуань хоёр орны уламжлалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.245.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.