Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн тус хүрээлэнгийн алба хаагчидтай уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа болон батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнтэй уялдуулж баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангахад Батлан хамгаалах салбар тэр тусмаа эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм. Энэхүү уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд хэрэгцээтэй байгаа техник хэрэгслүүдийг бие бүрэлдэхүүн, эрдэмтэн судлаачдад гардуулж өглөө.
-
2024-11-20