БХЯ/: БХЯ, ҮБХИС-ийн харьяа Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид БНСУ-д зочиллоо
БХЯ, ҮБХИС-ийн харьяа Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн тэргүүний багш, сурагчид 10 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг, Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын төвийн урилгаар БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг болон Чонан хотод зочиллоо.
“Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид 7 хоногийн хугацаанд БНСУ-ын соёлтой танилцахаас гадна Нэгдсэн хүчний цэргийн хөгжмийн концерт, Сёчөн үндэсний экологийн цэцэрлэгт хүрээлэн, Тэжо уулын ойн аялал хийх зэргээр Чонан хотын өсвөр үе, залуучуудтай танилцаж, байгаль орчны чиглэлээр соёлын солилцоо хийв.
Мөн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчдыг БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны байранд дэд сайд Ким Сөн Ху хүлээн авч уулзаж, ирээдүйн Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн болохоор суралцаж буйд нь сурлагын өндөр амжилт хүсэв.
БНСУ-ын Өмнөд Чүнчон аймаг Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд уг хүрээнд “Тэмүүжин-Өрлөг” сургуультай жил бүр өсвөрийн сурагчид хоорондын харилцан солилцоог хийж байхаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-тай тохиролцсон.
Мөн 9 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд тус төвийн багш, сурагчид Улаанбаатар хотод тав хоногийн хугацаанд зочилж, Монголын түүх, соёлын туршлагаас суралцаж, “Тэмүүжин-Өрлөг” сургуультай танилцав.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20