Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс, Нийслэлийн архивын газартай хамтран дүүргийн харьяа байгууллагуудад шинээр томилогдсон Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад мэргэжил, арга зүйн сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад 33 байгууллагын 34 албан хаагч хамрагдаж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журам, Баримт бичгийн стандарт, “E-Doc” системд ирсэн, явсан албан бичгийн хяналт, шийдвэрлэлт тухай ойлголт, Байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисс, түүний үйл ажиллагаа, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үүссэн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт орлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.108.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20