Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Тамгын газрын албан хаагчид харилах суралцах арга зүйн хүрээнд байгууллагын сайн туршлагаа тодорхойлж, санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга доктор М.Нарангэрэл Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, төрийн албан хаагчдын монгол бичгийн хэрэглээний түшин болоод сургалтын хэрэглэгдэхүүний талаар албан хаагчдад мэдээлэл сонсголоо.
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
-
2024-11-20