Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн анхны Засаг дарга А.Зул тэргүүтэй 59 ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Засаг даргын зөвлөх Ч.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар хүлээн авч уулзан, дүүргийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, үг сургаалийг нь сонсон хүндэтгэл үзүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.34.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20