Зорилтот иргэдийн дунд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-30

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, “Өлзийт асар” төрийн бус байгууллага хамтран чихрийн шижин өвчтэй, тураалтай, жин багатай, архины хамааралтай, сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж байсан болон бусад халдвар авах эрсдэлт бүлгийн иргэдийг эрүүл мэндийн эрт илрүүлэг оношилгоонд хамруулж, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү үзлэг оношилгоог зохион байгуулснаар сүрьеэ болон бусад халдварт өвчнийг хугацаа алдалгүй илрүүлж, холбогдох эмчилгээнд хамруулан хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.