Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Санхүү төрийн сангийн дарга Б.Нацагдорж болон бусад холбогдох албаны хүмүүс 17, 19 дүгээр хороодод ажиллалаа.
Тодруулбал дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн орчны хөдөлгөөний аюулгүй байдал, авто машины зогсоол шийдвэрлүүлэх талаар дүүргийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу дүүргийн холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.
ЕБС-ийн 117 дугаар сургуульд 1600 сурагч хоёр ээлжээр суралцдаг бөгөөд нэг ээлжиндээ 800 сурагч суралцдаг юм. Тэдний эцэг эхийн төлөөлөл өглөө, оройдоо хүүхдээ хүргэж авахад автомашины зогсоол хүрэлцдэггүй хүндрэлтэй байдалд хүргэдэг гэдгийг хэллээ.
Түүнчлэн 17 дугаар хороонд цэцэрлэг баригдах газар чөлөөлөлтийн бүсийг сонгох ажлын дагуу хорооны нутаг дэвсгэрийн боломжтой газруудад очиж ажиллалаа.
-
2024-11-20