Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн батлагдсан журам, дүрмийн талаар нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцогч талуудыг мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг сонсож, үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх зорилгоор “ХОРООДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлэгт Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хороодын Засаг дарга нар, Амьжиргааг дэмжих зөвлөлүүд хамтран оролцлоо.
Амьжиргааг дэмжих зөвлөл нь иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл бөгөөд 25 хороонд 175 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэл өнөөгийн байдал, нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээг хэрэгжүүлэхэд Амьжиргааг дэмжих зөвлөлийн оролцоо, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийг зөв тодорхойлох, Эмнэлгийн байгууллагын оролцоо, чиг үүргийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож ажиллалаа.
Амьжиргааг дэмжих зөвлөл нь хууль тогтоомжийн хүрээнд шударга, шуурхай, ил тод, санаачлагатай ажиллаж, нийгмийн халамжийн үйл ажиллагааг иргэдэд чирэгдэлгүй хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахад үр дүнтэй арга хэмжээ боллоо.
-
2024-11-20