ЧД/ АХМАД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-27

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахмад үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

“Туршлагаа солилцож хамтдаа хөгжье” уриатай тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 24 хорооны 54 ахмад  гараар урласан бүтээгдэхүүнүүд болон дотооддоо тарьж ургуулсан эко хүнсний ногоо, жимсний дээжээ үзэсгэлэн худалдаанд дэлгэж танилцуулсан юм. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр нар үзэж сонирхон, ахмадуудад өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хүндрэл болон дүүргийн зүгээс хамтран хэрэгжүүлж болох боломжийн талаар ярилцлаа.

2

4

5

382241489 6692158714194033 6150137126923028963 n

382785275 6692213234188581 5068135638352679428 n

383783842 6692159240860647 2024225289793871622 n

384690701 6692158554194049 7118452159363059227 n

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.