чд/ ШҮДНИЙ ЭРҮҮЛ АХУЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН БАГИЙХАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЛАА
Үйл явдал
/
2023-09-18

Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан өнөөдөр дүүрэгт айлчиллаа.

1

2

Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагын Ерөнхийлөгч, Ичикава хотын шүдний эмч нарын холбооны тэргүүн Чиба Мицүюки тэргүүтэй айлчлалын багийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа.

4

3

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж байгааг Засаг даргын орлогч Д.Отгонбаатар онцлоод, “Манай улсын сурагчдын дунд шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь бидний санааг зовоож байна.

6

5

Иймд Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон ЖАЙКА-тай хамтарч хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах юм” гэсэн бол сургуулийн насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад СӨБ-ын насны хүүхдүүдийг шүдээ зөв угаах дадал хэвшилд сургаж, эрт үеийн урьдчилан сэргийлэлтийг хийх нь нэн чухал болохыг төсөл хэрэгжүүлэгч Япон талын зөвлөх эмч нар онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.105.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.