СХД/ АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс авто засвар, авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид эрх зүйн мэдлэг олгох зорилгоор сургалтыг зохион байгуулав.
Сургалтыг дүүргийн Хууль, эрх зүйн хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн татварын хэлтэс, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн юм.
Сургалтаар авто тээврийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудыг хэрэглэх, мэдлэг, мэдээлэл олгох, галын аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог чанаржуулах, хариуцлага чадавхыг нэмэгдүүлэх, автомашин угаалгын газруудын хаягдал бохир усны найрлага түүнд тавигдах шаардлага, өнөөгийн байдал зэрэг мэдээл өгсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20