Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Нийслэлийн хэмжээнд 2023 оны II ээлжийн цэрэг татлагыг 2023 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан–Уул дүүргийн II ээлжийн цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ.
Хан-Уул дүүргийн II ээлжийн цэрэг татлагын арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Энхбаяр нээлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, нарийн шинжилгээнүүдийг цэрэг татлагын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.
Цэргийн насны залуучууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу
-
2024-11-20