СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-10-16

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгжид дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх баримт бичиг, цахим бүртгэлийн системд хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургалт, уулзалт зохион байгууллаа.

Мөн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор уршгийн талаар зөвлөмж мэдээлэл хүргэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.