СХД/ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГААС БОЛЖ ИРГЭД АВТО ЗАМААР ЗОРЧИЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдогч түүхий эд авах цэгүүд болон Энхтайвны өргөн чөлөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ явуулж буй үйл ажиллагаатай танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Тус хяналт, шалгалтыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа ахлан Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хорооны Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй хийж байгаа юм.
Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулах, дур мэдэн тогны утас холбох, аж, ахуйн нэгж 50 метрийн цэвэрлэгээ хийдэггүй, зам дагуу хаягдал төмөр авах цэг, малын тэжээл, давс, хужир, тос масло, хуушуур, түргэн хоол зардаг газрууд ил задгай нүх ухан бие засдаг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа эрхэлдэг, хог хаягдлын тухай хууль зөрчиж хогоо ачуулдаггүй, орчин хөрсний бохирдол үүсгэх зэрэг зөрчлүүд илэрсэн юм.
Тухайн худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах хугацаатай шаардлага хүргүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.8.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20